Хязгаарлагдмал орчны сургалт нь хязгаарлагдмал орон зайд аюулгүй нэвтрэх ур чадвар, аргачлалыг тодорхойлсон сургалт юм. Хязгаарлагдмал орчин гэдэгт нүх, танк, худаг, ариутгах татуурга, хонгил, хоолой, бойлер, силос гэх мэт багтдаг.
Зохиогч: mms_admin
БОСОО АМ 3
ОЮУ ТОЛГОЙ УУРХАЙН НАРНЫ СИСТЕМИЙН ТӨСӨЛ
Оюу Толгой уурхайн тэсрэх бодисын агуулахын цахилгаан эрчим хүчний хэрэглээг Нарны цахилгаан үүсгүүр /батарей нөөцлүүр/ Дизель генератораар хангах 30kW-ийн нарны системийн төсөл.
DTR ХОЛБООНЫ ЦАМХАГ УГСРАЛТ
Төслийн мэдээлэл: Холбооны цамхаг угсралт, 35кВ-ын ЦДАШ нүүлгэн шилжүүлэлт
Эм Эм Эс Инженеринг ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 549 дугаар тогтоолоор эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ” 2 жилийн хугацаагаар гардан авлаа.
Уг батламжийг авснаар манай байгууллага нь ESCO (Energy Saving Company) буюу эрчим хүчний үр ашгийн мэргэжлийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй болж байна. Одоогоор Монгол улсад нийт эрчим хүч хэмнэх шаардлагатай 279 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэлтэй байгаа ба цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа нь эрчим хүчний үр ашгийн хэрэгцээ ихсэж байгааг харуулж байна.