Warning: Undefined array key "HTTP_ORIGIN" in /var/www/html/wp-content/plugins/wp-cors/wp-cors.php on line 29 9 сар 2023 – MMS Engineering
Categories
Uncategorized

MMS Engineering ХХК нь Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ” авлаа.

Эм Эм Эс Инженеринг ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 8 дугаар сарын 30-ны  өдрийн 549 дугаар тогтоолоор эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллагын “МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ” 2 жилийн хугацаагаар гардан авлаа.

Уг батламжийг авснаар манай байгууллага нь ESCO (Energy Saving Company) буюу эрчим хүчний үр ашгийн мэргэжлийн үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх эрхтэй болж байна. Одоогоор Монгол улсад нийт эрчим хүч хэмнэх шаардлагатай 279 үүрэг хүлээсэн хэрэглэгч бүртгэлтэй байгаа ба цаашид энэ тоо өсөх хандлагатай байгаа нь эрчим хүчний үр ашгийн хэрэгцээ ихсэж байгааг харуулж байна.

Categories
special training mn

Цахилгааны аюулгүй ажиллагааны сургалт

Categories
special training mn

Барилгын аюулгүй ажиллагааны сургалт

Categories
special training mn

Тээврийн аюулгүй ажиллагааны сургалт

Categories
special training mn

Анхны тусламж сургалт

Categories
projects

ШИНЭ ЯАРМАГ ХУВААРИЛАХ БАЙГУУЛАМЖ

Төслийн мэдээлэл: 10.5кВ цахилгааны хуваарилах байгууламжийн угсралт суурилуулалт, тохиргоо үйлчилгээ

Categories
ISO

MNS ISO 9001:2015

ЧАНАРЫН БОДЛОГО Дэлхийн жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлж, хэрэглэгчид болон ажилчдын сэтгэл ханамж, хамтын үнэ цэнийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлагын цогц системийг бий болгох зорилгоор үйл ажиллагаандаа олон улсын “Чанарын удирдлагын тогтолцоо” ISO9001:2015 стандартыг нэвтрүүлж, хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж байна

Хамрах хүрээ Энэхүү олон улсын стандартад дараах зорилготой аливаа байгууллагын чанарын менежментийн тогтолцоонд тавих шаардлагыг тогтоосон. Үүнд:
Хэрэглэгчийн болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой нийлүүлэх чадвартайгаа харуулах, мөн тогтолцоогоо сайжруулах болон
хэрэглэгчийн болон холбогдох хууль тогтоомжийн шаардлагад тохирох байдлыг хангах үйл явц бүхий тогтолцоог үр нөлөөтэй хэрэглэх замаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхийг зорих

Categories
ISO

MNS ISO 50001:2018

ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү стандартын зорилго нь байгууллагад эрчим хүчний үр ашиг, эрчим хүчний хэрэглээ, эрчим хүчний зарцуулалт зэрэг эрчим хүчний гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад шаардлагатай систем, процессыг бий болгох боломж олгоно. Энэхүү стандарт нь байгууллагын эрчим хүчний менежментийн тогтолцоо (ЭХМТ)-ны шаардлагыг тогтоодог. ЭХМТ-ны амжилттай хэрэгжүүлэлт нь байгууллагын бүх шатны, ялангуяа дээд шатны удирдлагын амлалт оролцооноос хамаардаг эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулалтын соёлыг дэмждэг. Ихэнх тохиолдолд энэ нь байгууллагын соёлын өөрчлөлт байна.

ҮР АШИГ Энэхүү стандартыг үр дүнтэй хэрэгжүүлснээр байгууллагын эрчим хүчийг удирдах арга өөрчлөгдөж эрчим хүчний гүйцэтгэлийн сайжруулалтын системтэй хандлага бий болно. Эрчим хүчний менежментийг бизнесийн үйл ажиллагаатай нэгтгэснээр байгууллага эрчим хүчний гүйцэтгэлийг сайжруулж, холбогдох эрчим хүчний зардлыг бууруулснаар байгууллага илүү өрсөлдөх чадвартай болно. Энэ нь байгууллагад өөрийн эрчим хүчний холбоотой ялгаруулж байгаа хүлэмжийн хийн бохирдлыг бууруулж, Дэлхийн дулаарлыг бууруулах ерөхний зорилгоо биелүүлэхэд хөтөлнө.

Categories
ISO

MNS ISO 45001:2018

ХАМРАХ ХҮРЭЭ Энэхүү баримт бичигт ХЭМАБ-ын гүйцэтгэлийг идэвхтэй сайжруулж, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой гэмтэл болон эрүүл мэндийн хохирлоос урьдчилан сэргийлэх замаар байгууллагад аюулгүй, эрүүл ажлын байрыг бий болгох боломжийг олгох зорилгоор хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шаардлагыг хэрэглэх зааврын хамт тогтоосон.

Энэхүү баримт бичгийг хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулах, аюулыг арилгах, ХЭМАБ-ын эрсдэлүүдийг хамгийн бага түвшинд хүргэх, ХЭМАБ-ын боломжуудыг ашиглах, өөрийн үйл ажиллагаатай холбоотой ХЭМАБ-ын менежментийн тогтолцооны үл тохирлын дагуу арга хэмжээ авах зорилгоор ХЭМАБын менежментийн тогтолцоог бий болгож, нэвтрүүлж, хэвийн ажиллуулахыг хүссэн ямар ч байгууллагад хэрэглэх боломжтой.

Categories
projects

РИВЕР ПЛАЗА ТӨСӨЛ

Төслийн мэдээлэл: Ривер плаза төслийн  Дотор цахилгаан хангамж, газардуулга аянга буултын ажил